Д.Сэлэнгэ дэлхийн аварга Олжевскад ялагдлаа
дөрөв дэх ээлжид Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгов. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ.
Мэдээллийн алба

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, паралимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай халж харвалаа. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай Д.Сэлэнгэ тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав.
Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжид Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгов. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ.
Сонирхуулахад, буудлагын З.Ганбаатар спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөж байгаа бөгөөд тогтоол буудлага 14:00 цагт эхэлнэ.


















