Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэхгүй
Түүнээс хойш иргэдийн дунд түүхт хүнийхээ талаар бүх мэдээллийг устгаж, удахгүй нийслэлийн төв талбай дээр байрлах Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлнэ гэсэн мэдээлэл тарж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч цөөнгүй цацагдсан.
Мэдээллийн алба

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн 7 сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгон зарласан нь багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Түүнээс хойш иргэдийн дунд түүхт хүнийхээ талаар бүх мэдээллийг устгаж, удахгүй нийслэлийн төв талбай дээр байрлах Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлнэ гэсэн мэдээлэл тарж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч цөөнгүй цацагдсан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй” гэж мэдэгдсэн бол НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбарыг өгчээ.


















