Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2017.01.13/ боллоо.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2017.01.13/ боллоо.

Ёслолд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын их хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцов.

Ёслолын үеэр Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлж, төр, засгийн удирдлагууд Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд хүндэтгэл үзүүллээ.

Хуваалцах