Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй намын үе үеийн төлөөллүүд тус цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Мэдээллийн алба

МАН-ын удирдлагууд Улс тунхагласны баярын өдөртэй холбогдуулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй намын үе үеийн төлөөллүүд тус цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Энэ үеэр тус намын дарга “нийт ард иргэддээ тусгаар тогтнолын баярын өдрийн мэндчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлэв. Тэрээр цааш нь Монгол хүн бүрт аз жаргал, Монгол айл бүрт сайн сайхан амьдралыг хүсэн ерөөхийн зэрэгцээ Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа анхдугаар Үндсэн хуулиараа тунхаглан баталсан. Тусгаар тогтнол гэдэг бол бидний эрхэмлэн дээдлэж байх ёстой үнэт зүйл юм. Тусгаар улс байна гэдэг ямар аугаа их хувь заяа, бусдын өмнө гайхуулах бардамнал, өөртөө итгэх итгэл бас омогшил байдгийг Монгол хүн бүр хэзээд умартах ёсгүй” гэлээ.


















