Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон
Мэдээллийн алба

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр /2016.11.26/ жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойг орон даяар тэмдэглэдэг байсныг хүчингүй болгосон байсан ч Монгол Улсын Их Хурал саяхан цуцалж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд эх орныхоо тусгаар тогтнол, иргэн хүний эрх чөлөөтэй байдлыг бахархан хүндэтгэж, бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгон шийдвэрлэсэн билээ.


















