Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд 11:00-18:00 цагийн хооронд “Дугуйтай өдөрлөг” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд 11:00-18:00 цагийн хооронд “Дугуйтай өдөрлөг” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна.Арга хэмжээний үеэр виртуал дугуйн тэмцээн, баланс байк дугуйн тэмцээн, фиксил дугуйн тэмцээн, BMX дугуйн тэмцээнийг тус тус зохион байгуулна.

Мөн дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо, унадаг дугуй унахын ач холбогдлын талаар мэдээллийг сонирхон авах боломжтой.

Хуваалцах