Д.Сумъяа эхний тойрогтоо ялагдлаа
Барилдаан эхлээд удаагүй байхад манай улсын бөх оноо алдсан нь хамгийн том алдаа болов. Гэхдээ барилдааны санаачлагыг гартаа авч байсан ч цаг дуусч өрсөлдөгч бөх нь дараагийн учраагаа хүлээхээр болов.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн өнөөдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн “Рио-2016” олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумъяа Словенийн бөх Кая Кайзерт ялагдлаа.
Барилдаан эхлээд удаагүй байхад манай улсын бөх вазари үнэлгээ алдсан нь хамгийн том алдаа болов. Гэхдээ барилдааны санаачлагыг гартаа авч байсан ч цаг дуусч өрсөлдөгч бөх нь дараагийн учраагаа хүлээхээр болов.
Кая Кайзер нь Тивийн аваргын мөнгөн медальтай тамирчин юм.


















