Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Тэрбишдагва: Миний өмнөөс хуурамч хаягаар янз бүрийн зүйл бичсэн байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүнээс гарах болсон гэдгээ өөрийн твиттер хуудсанд бичсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Тэрбишдагва: Миний өмнөөс хуурамч хаягаар янз бүрийн зүйл бичсэн байна
Д.Тэрбишдагва: Миний өмнөөс хуурамч хаягаар янз бүрийн зүйл бичсэн байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүнээс гарах болсон гэдгээ өөрийн твиттер хуудсанд бичсэн. Тодруулбал тэрбээр, “Миний бие "Шударга ёс" бүлгийн гишүүнээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бүлгийн дарга О.Баасанхүү-д мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай” гэсэн юм.

Харин энэ талаар Д.Тэрбишдагва гишүүнээс тодруулахад “Би бүлгээсээ гарна гэж мэдэгдээгүй, худал мэдээлэл байна. Миний нэрийг барьж янз бүрийн зүйл бичсэн байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна” гэлээ.

Нэмж мэдээлэхэд, Д.Тэрбишдагва гишүүний твиттер аккаунтаар доорх постуудыг мөн оруулсан байна.

Хуваалцах