Д.Тэрбишдагва МХЕГ, НМХГ-ын үйл ажиллагаатай танилцана
Тэрээр юун түрүүнд МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралд оролцоно. Улмаар Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, ашиглалт, устгалын талаар хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай, Улаанбаатар хотод шинээр барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тус тус хэлэлцэх юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын үйл ажиллагаатай танилцана.
Тэрээр юун түрүүнд МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралд оролцоно. Улмаар Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, ашиглалт, устгалын талаар хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай, Улаанбаатар хотод шинээр барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тус тус хэлэлцэх юм байна.

Харин үдээс өмнө Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга М.Ням-Очир болон бусад удирдлагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсоно. Үүний дараа Шадар сайд зарим нэг аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана. Тухайлбал, Эрсдэл ихтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл болох н.Шуумаржавын office үйлчилгээний барилга, гүйцэтгэгч “Мон Аз” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж буй аж ахуйн төлөөлөл болох Хан-Уул дүүрэг дэхь “Vitafit invest” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах юм.
Аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны дараа НМХГ-ын нийт ажилтан албан хаагчидтай Нийслэлийн Төр захиргааны V байрны хурлын танхимд уулзалт хийж, тэдний санал бодол, тулгамдсан асуудлыг хэлэлцэх ажээ.


















