Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Тэрбишдагва Увс аймагт ажиллалаа

Тэрээр өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Увс аймгийн 10 гаруй суманд ажиллалаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Тэрбишдагва Увс аймагт ажиллалаа
Д.Тэрбишдагва Увс аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Шадар сайд Д.Тэрбишдагва орон нутгаар хийж буй ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэрээр энэ удаад Увс аймагт ажиллажээ. Шадар сайд аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа болон өөрийн салбарын онцгой, мэргэжлийн хяналт, худалдан авах газрын үйл ажиллагаатай танилцсанаас гадна битүү худалдааны төвийн нээлтэд оролцсон байна.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй аймгийн төвүүдийн худалдааны төвийг бизнес эрхлэгчид болоод худалдан авагчдын ажиллах, үйлчлүүлэх ая тухтай орчныг бүрдүүлэхийн тулд зарим аймагт битүү худалдааны төв барьж байгаа. Энэ санаачилгын нэг нь өчигдөр ажил хэрэг болж увсчууд битүү худалдааны төвтэй болсон байна.

Тэрээр өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Увс аймгийн 10 гаруй суманд ажиллажээ.

Хуваалцах