Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Д.Трамп Умард Солонгосын дүрвэгчдийг цагаан ордондоо хүлээн авч уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын дүрвэгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна. БНАСАУ-д хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа, нөхцөл байдал ямар байгаа талаар эх орноосоо дүрвэн гарсан Умард Солонгосын иргэдийн амнаас сонссон бүхнээ ерөнхийлөгч Трамп хүний эрхийн байгууллагад ула

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Трамп Умард Солонгосын дүрвэгчдийг цагаан ордондоо хүлээн авч уулзжээ
Д.Трамп Умард Солонгосын дүрвэгчдийг цагаан ордондоо хүлээн авч уулзжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын дүрвэгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна. БНАСАУ-д хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа, нөхцөл байдал ямар байгаа талаар эх орноосоо дүрвэн гарсан Умард Солонгосын иргэдийн амнаас сонссон бүхнээ ерөнхийлөгч Трамп хүний эрхийн байгууллагад уламжлахаа амласан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай Умард Солонгосын 8 дүрвэгч уулзаж, ярилцсан юм. Эдгээр дүрвэгчид улс төрийн хэлмэгдүүлэлт болон өөр бусад төрлийн шалтгаанаар хорих ял эдэлж байгаа иргэдийн мөн хорих газрын нөхцөл байдлын талаар илэн далангүй яриа өрнүүлсэн байна. Мөн тэдгээр дүрвэгчид Трампад хандан Умард Солонгосын ажилчин иргэдийг эх орон руу нь буцааж байгаа явдлыг зогсоохыг Хятад улсад ятгаж өгөхийг уриалсан байна. Өнгөрсөн жилүүдэд Умард Солонгосоос цөөнгүй тооны иргэд эх орноосоо оргон зайлж, хөрш зэргэлдээ улс орон руу дүрвэсэн. Энэ нь тус улсын дотоод байдал, нийгмийн харилцаа, хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг нотлон харуулж байгаа зүйл хэмээн ерөнхийлөгч Трамп Умард Солонгосын дүрвэгчидтэй уулзах үеэрээ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Улмаар ерөнхийлөгч Трамп энэ нөхцөл байдлыг түүний засгийн газар анхааралдаа авч, холбогдох улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй хэлэлцэн нэгдмэл шийдэлд хүрэх болно хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Хуваалцах