Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Д.Трампын төрсөн өдрөөр цэргийн ёслолын парад зохион байгуулна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын зэвсэгт хүчин байгуулагдсаны 250 жилийн ойн өдөр Вашингтонд томоохон цэргийн парад зохиох бодолтой байна. Зургаадугаар сарын 14-нд тохиох энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн төрсөн өдөртэй мөн давхцаж, тэрээр 79 нас хүрэхийг америкийн хэд хэдэн хэвлэлд мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Трампын төрсөн өдрөөр цэргийн ёслолын парад зохион байгуулна
Д.Трампын төрсөн өдрөөр цэргийн ёслолын парад зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын зэвсэгт хүчин байгуулагдсаны 250 жилийн ойн өдөр Вашингтонд томоохон цэргийн парад зохиох бодолтой байна. Зургаадугаар сарын 14-нд тохиох энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн төрсөн өдөртэй мөн давхцаж, тэрээр 79 нас хүрэхийг америкийн хэд хэдэн хэвлэлд мэдээлжээ.

Тухайлбал, энэ талаар анх нийтэлсэн Washington City Paper сонины мэдээллээр бол, Вашингтоны зах дахь АНУ-ын батлан хамгаалах яамнаас Цагаан ордон хүртэл бараг 6км хагас урт зам туулах ёслолын парад болох юм байна. Ийм төлөвлөгөө яригдаж байгаа гэдгийг орон нутгийн засаг захиргаад, зэвсэгт хүчний төлөөлөгчид The Hill, NewsNation зэрэг хэвлэлд мэдээлсэн боловч одоогоор ямар ч албан шийдвэр тушаал батлагдсан зүйлгүй байгаа гэдгийг тодотгожээ.

Хуваалцах