Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Цогтбаатар тайлбар хийжээ

ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар шинээр хцдалдан авсан машиныхаа талаар тайлбар хийжээ. Түүний автомашин энэ сарын 7-нд шатаж маргааш нь 50 мянган ам.доллараар машин авч уналаа гэсэн мэдээлэл түгсэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Цогтбаатар тайлбар хийжээ
Д.Цогтбаатар тайлбар хийжээ. Зураг: МҮОНРТ

ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар шинээр хцдалдан авсан машиныхаа талаар тайлбар хийжээ. Түүний автомашин энэ сарын 7-нд шатаж маргааш нь 50 мянган ам.доллараар машин авч уналаа гэсэн мэдээлэл түгсэн.

Тэрээр энэ талаар “Намайг 50 мянган долларын үнэтэй Солонгосын элчингийн авах гэж байсан машиныг бараг дээрэмдээд авчихсан юм бичээд байна. Одоо миний унаж буй машиныг 2012 онд төлөвлөгөөгөөр оруулаад 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулсан байсан. Тэгээд тендер зарлагдаад Хьюндай компани шалгарч 48 сая буюу одоогийн долларт шилжүүлэх юм бол 28 мянган доллароор авсан гэсэн үг юм. Тендер зарлагдаад гэрээ нь байгуулагдаад машинаа нийлүүлсэн байсан. Энэ машин бол хуулийн дагуу хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн” гэсэн тайлбар өгчээ.

Түлхүүр үг:Д.Цогтбаатары шинэ машиныхаа талаар тайлбар хийжээ
Хуваалцах