Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Төмөрбаатар Японы Эзэн хааны одонгоор энгэрээ гоёлоо

Япон улсын Элчин сайдын өргөөнд өнөөдөр Монгол улсын иргэн Д.Төмөрбаатарт Японы Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардууллаа. Энэхүү шагналыг японы талаар олон салбарт өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө түүчээлэн ажилласан хүнд олгодог аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Төмөрбаатар Японы Эзэн хааны одонгоор энгэрээ гоёлоо
Д.Төмөрбаатар Японы Эзэн хааны одонгоор энгэрээ гоёлоо. Зураг: МҮОНРТ

Япон улсын Элчин сайдын өргөөнд өнөөдөр Монгол улсын иргэн Д.Төмөрбаатарт Японы Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардууллаа. Энэхүү шагналыг японы талаар олон салбарт өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө түүчээлэн ажилласан хүнд олгодог аж. Д.Төмөрбаатарын хувьд Монголоос энэхүү одонг хүртэж байгаа дөрөв дэх иргэн юм. Ёслолын ажиллагааны үеэр Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Шимизү Такэнори “Д.Төмөрбаатар социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх Япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж, Япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Төмөрбаатарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгож байна” гэв.

Хуваалцах