Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ

Энэ оны сүүлийн “Их дуулга”-д 94 орны эрэгтэй 294, эмэгтэй 180 жүдоч өрсөлдөж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ
Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох Токиогийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэлссэн. Энэ оны сүүлийн “Их дуулга”-д 94 орны эрэгтэй 294, эмэгтэй 180 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдааан болж, аваргууд тодорсон.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид нар барилдана.

"Их дуулга"-ыг одоогоор Япон улс 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Франц, ОХУ тус бүр нэг мөнгө, Монгол 2, Бразил, БНСУ, Унгарын бөхчүүд тус бүр нэг хүрэл медальтай удаалж байна.

Хуваалцах