Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

"Да хүрээ" гудамжны авто замын эвдрэлийг засаж байна

Энэ зун бороо их орсны улмаас 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар "Да хүрээ" гудамж буюу Эрдэнэ Толгой гудамжны уулзвараас Монбет авто засварын төв хүртэл авто зам дагуу тогтмол ус тогтож байна. Үүнээс үүдэн тус чиглэлийн авто замд эвдрэл үүсээд байн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Да хүрээ" гудамжны авто замын эвдрэлийг засаж байна
"Да хүрээ" гудамжны авто замын эвдрэлийг засаж байна. Зураг: МҮОНРТ

Энэ зун бороо их орсны улмаас 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар "Да хүрээ" гудамж буюу Эрдэнэ Толгой гудамжны уулзвараас Монбет авто засварын төв хүртэл авто зам дагуу тогтмол ус тогтож байна. Үүнээс үүдэн тус чиглэлийн авто замд эвдрэл үүсээд байна.

Тиймээс усны ундаргын урсцын голдирлыг залах ажил хийсний дараа авто замыг шинэчлэх юм. Тус авто замд үүссэн эвдрэлийг хусаж, тэгшлэн шинэчлэлтийн ажил эхлэх хүртэлх хугацаанд түр арга хэмжээ авч ажиллаж байна гэж Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах