Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Даатгал бидний амьдралд” уран зургийн уралдаан зарлалаа

Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн “Санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах сургалтын төсөл” хамтран Монгол Улсад даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд, 15 хүртэлх насны уран зураг сонирхогч хүүхэд багачуудын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Даатгал бидний амьдралд” уран зургийн уралдаан зарлалаа
“Даатгал бидний амьдралд” уран зургийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн “Санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах сургалтын төсөл” хамтран Монгол Улсад даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд, 15 хүртэлх насны уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авъяасыг илрүүлж, даатгал бидний амьдралд хэрхэн тус нөлөө үзүүлдэг талаар сурталчлах, санхүүгийн боловсрол олгох зорилгоор тэдний дунд “Даатгал бидний амьдралд” сэдэвт уран зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааны бүтээлийн сэдэв нь жолоочийн даатгал, малын даатгал, хашаа байшингийн даатгал, амьдралын даатгал, даатгалын ач тус, даатгалын хамгаалалт, хурдан морины даатгал зэрэг байх аж. Бүтээлийг 2014 оны арванхоёрдугаар сарын 5-20-ны өдрүүдэд 17 цаг хүртэл Засгийн газрын 4 дүгээр байрны 213 тоотод хүлээн авна.

Шагналын сан:

1-р байр: 200.000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
2-р байр: 150.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
3-р байр: 100.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Тусгай байр 2: 70.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)

Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг даатгал сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлэх бөгөөд уралдаанд оролцсон бүх хүүхдэд талархлын хуудас гардуулах юм.

Анхаарах зүйлс:

- “Даатгал бидний амьдралд” сэдвийн хүрээнд зурсан байх
- Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх
- Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх
- Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
- Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авна.

Уралдаанд оролцохыг хүссэн хүүхэд багачууд (976)-51-261673, (976)-51-261964 тоот утсаар тодруулга авч болно гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

Хуваалцах