Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даатгалын компани сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн жолооч нарын жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тус байгууллагын авто машинуудад тээврийн хэрэгслийн даатгал, тодорхой нэр бүхий ажил мэргэжлийн ажилтан,

MNB тендер

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даатгалын компани сонгон шалгаруулна
Даатгалын компани сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Сонгон шалгаруулалтын нэр: Даатгалын компани сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: А/03

МҮОНРТ-ийн жолооч нарын жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тус байгууллагын авто машинуудад тээврийн хэрэгслийн даатгал, тодорхой нэр бүхий ажил мэргэжлийн ажилтан, албан хаагчдыг гэнэтийн ослын даатгалд даатгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох эрх бүхий этгээд, сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна.

Үүнд:

  1. Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага

  2. Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх / нотариатаар баталгаажуулсан /

  3. Санхүүгийн тайлан, мэдээлэл

  4. Даатгалын компанийн төлбөрийн чадварын үзүүлэлт, даатгалын хураамжийн орлого, даатгуулагчид нөхөн олгосон төлбөр, хохирол нөхөлтийн харьцаа эрсдлийн мэдээлэл

  5. Харилцагчдын мэдээлэл

  6. Үнийн санал

  7. Үнийн хөнгөлөлтийн санал

  8. Бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер/ хэлбэрээр байж болно.

Даатгалын төрлүүд:

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

  • Тээврийн хэрэгслийн даатгал

  • Гэнэтийн ослын даатгал

Үнийн санал ирүүлэх хугацаа:

2020 оны 01 дүгээр сарын 24 өдрийн 17:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.

Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтэс.

Холбоо барих утас: 327232 /дотуур утас 2206/, 88010808, 91100636

Хуваалцах