Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даатгалын компаниас үлдсэн сарынхаа мөнгөө буцааж аваарай

Хэрэв жолооч та жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаад, даатгалын гэрээ дуусаагүй байхад автомашинаа худалдах, бусдад шилжүүлэх бол даатгалын хураамжийн үлдсэн сарын мөнгийг тооцуулан даатгалын компаниас нэхэмжлэх эрхтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даатгалын компаниас үлдсэн сарынхаа мөнгөө буцааж аваарай
Даатгалын компаниас үлдсэн сарынхаа мөнгөө буцааж аваарай. Зураг: МҮОНРТ

Хэрэв жолооч та жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаад, даатгалын гэрээ дуусаагүй байхад автомашинаа худалдах, бусдад шилжүүлэх бол даатгалын хураамжийн үлдсэн сарын мөнгийг тооцуулан даатгалын компаниас нэхэмжлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэг жилийн гэрээгээр даатгал хийлгэсэн жолооч гурван сарын дараа автомашинаа худалдсан бол даатгалын хураамжид төлсөн мөнгөнийхөө үлдсэн 9 сард оногдох хувийг буцаан авна гэсэн үг.

Жолоочийн даатгалын тухай хуульд “...Өмчлөл өөрчлөгдөхөд даатгалын гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу даатгалын компаниас чирэгдэлгүй мөнгөө тооцуулан гаргаж авах эрхтэй, хэрэв таны мөнгийг буцаан олгохгүй бол Санхүүгийн зохицуулах хороонд хандаарай.

Энэ талаар иргэд мэдээлэл дутмаг байдгаас даатгалын хураамжид төлсөн мөнгөө буцаан нэхэмжлэлгүй орхидог, автомашин худалдаж буй талын гэрээ дуусгавар болоогүй байхад худалдаж авсан тал нь дахин даатгуулж, давхар мөнгө төлдөг байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах