Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даатгалын компаниуд олон улсын аргачлалаар эрсдэлээ тодорхойлдог болно

Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг /LuxDev/-ийн дэмжлэгтэйгээр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж буй олон улсын зөвлөх, хатагтай Холли Бакей эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг даатгалын салбарт нэвтрүүлэх талаар хоёр өдрийн сургалт явуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даатгалын компаниуд олон улсын аргачлалаар эрсдэлээ тодорхойлдог болно
Даатгалын компаниуд олон улсын аргачлалаар эрсдэлээ тодорхойлдог болно. Зураг: МҮОНРТ

Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг /LuxDev/-ийн дэмжлэгтэйгээр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж буй олон улсын зөвлөх, хатагтай Холли Бакей эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг даатгалын салбарт нэвтрүүлэх талаар хоёр өдрийн сургалт явуулав.Хорооны гол зорилтуудын нэг нь хяналт, шалгалтын үйл ажиллагаа, аргачлалыг шинэчилж, гүйцэтгэлд суурилсан хэлбэрээс эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, зохицуулалтанд буй байгууллагуудад тавих хяналтыг оновчтой болгох юм. Тиймээс дээрх сургалтад даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын ерөнхий болон гүйцэтгэх удирдлагууд, эрсдэл хариуцсан ажилтнуудаас гадна Хорооны даатгалын мэргэжилтнүүд, хянан шалгагч нар хамрагдсан юм. Сургалтаараа хатагтай Х.Бакей эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тухай үндсэн ухагдахуун, олон улсын шилдэг туршлага, эрсдэл болон түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, эрсдэлийн удирдлага, төлбөрийн чадвар, компанийн засаглал, актуар тооцоолол гэх мэт өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Монголын даатгалын зах зээлийн онцлог, хяналт, шалгалтын уламжлал, шинэчлэлийн талаар харилцан ярилцлаа.Эрсдэлд суурилсан хяналтыг нэвтрүүлснээр хяналт шалгалтын зохистой тогтолцоог бий болгож, санхүүгийн байгууллагуудад байгаа эрсдлийг аль болох эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, компаниуд өөрсдөө эрсдэлээ хэмжих, тодорхойлох, энэ талаарх арга аргачлалыг сайжруулах, улмаар эрсдэлийг зохистойгоор удирдах боломжтой болох юм гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах