Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Даатгалын нээлттэй өдөрлөг" болно

Тус нээлттэй өдөрлөг ирэх ням гарагт 10:00 цагаас 16:30 цаг хүртэлх хугацаанд “Цэцэг төв”-ийн хойно, хуучнаар “Ард кино театр”-ын зүүн талд Засгийн газрын дөрөвдүгээр байрны урд талбайд болно.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Даатгалын нээлттэй өдөрлөг" болно
"Даатгалын нээлттэй өдөрлөг" болно. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Монголын даатгагчдын холбоотой хамтран даатгалын ач холбогдлыг иргэдэд таниулах, даатгалын талаарх иргэд, даатгуулагчдын мэдлэгийг дээшлүүлэх, даатгалын зах зээл дээр борлуулж байгаа даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Даатгалын нээлттэй өдөрлөг"-ийг зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгт даатгалын компаниуд, даатгалын зуучлагч компаниуд, Албан журмын даатгагчдын холбоо болон Бичил даатгалын төсөл зэрэг 17 байгууллага өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж оролцох юм байна.

Тус нээлттэй өдөрлөг ирэх ням гарагт 10:00 цагаас 16:30 цаг хүртэлх хугацаанд “Цэцэг төв”-ийн хойно, хуучнаар “Ард кино театр”-ын зүүн талд Засгийн газрын дөрөвдүгээр байрны урд талбайд болно.

Хуваалцах