Даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацаа дуусахад 4 хоног үлдлээ
1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хугацаа 4 хоногийн дараа дуусна.
Мэдээллийн алба

1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хугацаа 4 хоногийн дараа дуусна. Нийт хамрагдах ёстой иргэдийн 80 орчим хувь нь бүртгүүлээд байгаа ч ачаалал сүүлийн үед их байна. Иймээс Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Нийгмийн даатгалын хэлтэсүүд маргааш, тодруулбал бямба гаригт өглөөний 9 цагаас 17 цаг хүртэл ажиллана. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ахлах мэргэжилтэн Ганчимэгээс тодруулсыг дуут мэдээгээр хүргэе.


















