Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Даатгуулагч иргэдийн харилцааг шинэ хуулиар зохицуулна

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 15 гишүүн өнгөрөгч тавдугаар Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагч шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох тухай өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Даатгуулагч иргэдийн харилцааг шинэ хуулиар зохицуулна
Даатгуулагч иргэдийн харилцааг шинэ хуулиар зохицуулна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 15 гишүүн өнгөрөгч тавдугаар Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагч шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох тухай өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Нийгмийн даатгалд хамрагдах, хөдөлмөрийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү хуулийн төсөл нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэний шимтгэл төлөх хугацаа, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийг тодорхойлохтой холбогдсон харилцааг хамаарах бөгөөд 1 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сайн дураар даатгуулагч төлбөр зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор нэмэлт оруулах, 2 дугаар зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг мэргэжлийн хяналтын байгууллага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22.1.9-д заасан байгууллагын дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны санал, зөвлөмжийг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар өөрчлөлт оруулахаар тус тус тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдагсдын ажил, мэргэжлийг тодорхой зааж өгч хуульчлах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, лангуу түрээслэгч, зах дээр хөдөлмөр эрхлэгч зэрэг тогтмол орлогогүй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчдынхтай адилтгаад явах боломжтой гэлээ.

Ингээд цаашид хуулийн төслүүдийг нэгтгэн багцалж Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдлээ.

Хуваалцах