Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дагавар хөвгүүдээ зодож, гэмтээсэн залууг 10 жил хорих ялаар шийтгэв

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дагавар хөвгүүдээ зодож, гэмтээсэн залууг 10 жил хорих ялаар шийтгэв
Дагавар хөвгүүдээ зодож, гэмтээсэн залууг 10 жил хорих ялаар шийтгэв. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Ийн Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, Баянгол дүүргийн VII хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-нд дээрх хэрэг гарсан. Тухайн үед хойд эцэг нь зургаа, дөрвөн настай хоёр дагавар хүүдээ хоол, цай өгөлгүй харанхуй өрөөнд гарыг нь өргүүлж олон цагаар зогсоосон. Түүнчлэн хөвгүүдийн хамар, хацар, нуруу, гуя орчмоос чимхэж, балны үзүүрээр толгой, цээжний хэсэгт нь хатгасан байдаг.

Хуваалцах