Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулж дуусчээ

Өмнөд болон Умард Солонгос 1950-1953 оны Солонгосын дайнаар салсан гэр бүлүүдийн ээлжит уулзалтыг зохион байгуулж дууссан тухай Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгч Сөүл хотод мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулж дуусчээ
Дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулж дуусчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд болон Умард Солонгос 1950-1953 оны Солонгосын дайнаар салсан гэр бүлүүдийн ээлжит уулзалтыг зохион байгуулж дууссан тухай Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгч Сөүл хотод мэдээлж байна. Уулзалтад Өмнөд Солонгосын талаас 96 гэр бүлийн төлөөлөл 394 хүн оролцсон гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, уулзалт 2 үе шаттайгаар маш амжилттай болж өнгөрсөн, энэ үеэр салсан гэр бүлийн гишүүд өдөрт тус бүр 2 цаг, нийтдээ 6 цаг уулзаж, ярилцах боломжтой байсан юм.

2000 оны Солонгос хоорондын түүхэн дээд хэмжээний уулзалтын дараа Пхеньян, Сөүл хоёр бараг хагас зууны туршид дайны эрхээр салсан гэр бүлийн уулзалтыг нэг бус удаа зохион байгуулсан. Хамгийн сүүлийн уулзалт 2014 оны эхээр болсон юм. Умард болон Өмнөд Солонгост амьдарч байгаа нэг гэр бүлийн төрөл төрөгсөд нэг нэгэндээ очих, захиа бичих, утсаар ярих, интернетээр харьцах ямар ч боломжгүй байдаг, 68 мянга гаруй Өмнөд Солонгосчууд умардад төрөл төрөгсөдтэй, эдний дотор Солонгосын дайнаас хойш нэг нэгнийгээ огт хараагүй хүмүүс байдаг аж. Энэ удаагийн уулзалтад оролцогчдыг тохиодлоор, өөрөөр хэлбэл, сугалаагаар сонгож авсан байна.

Хуваалцах