Дайны үеийн авто машиныг сэргээн засварлах уралдаан зарлалаа
Халхын голын дайнд оролцож байсан авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах, тэдэнд техникийн мэдлэг олгох, ойн хүндэтгэлийн жагсаалд оролцуулж
Мэдээллийн алба

Халхын голын дайнд оролцож байсан авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах, тэдэнд техникийн мэдлэг олгох, ойн хүндэтгэлийн жагсаалд оролцуулж техникийн үзэсгэлэн гаргах зорилготойгоор Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дайны үеийн авто машиныг сэргээн засварлах уралдаан зарлаж байна.
Уралдааныг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, Замын Цагдаагийн тасгаас зохион байгуулж байгаа бөгөөд Уралдаанд авто машин сонирхогч иргэд, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрууд оролцох боломжтой. Шалгаруулалт Монгол дайчдын хөшөөний талбайд 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт болно.
Уралдаанд тавигдах шаардлага
1924-1960 оны техникүүдийг оролцуулна.
Авто машины үйлдвэрийн ерөнхий байдлыг өөрчлөгдөөгүй байдал, өнгө үзэмжийг харгалзан үзнэ.
Хөдөлгүүр, кроп, явах анги өөрчлөгдсөн байж болно.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц байна.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
Авто машинд нэмэлт тоноглол хийсэн байдал.
Авто машины жолоодох жолооч нь дайны үеийн онцлогийг харуулсан хувцас хэрэглэлтэй байх зэрэг шаардлагууд тавигдах юм байна.


















