Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

“Дакар 2026” залуучуудын олимпын наадамд манай 10 тамирчин оролцох эрхээ авчээ

Сенегалийн нийслэл Дакар хотноо 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор зохион байгуулагдах Залуучуудын Олимпын наадам 200 хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Тус наадам 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2,700 гаруй залуу тамирч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дакар 2026” залуучуудын олимпын наадамд манай 10 тамирчин оролцох эрхээ авчээ
“Дакар 2026” залуучуудын олимпын наадамд манай 10 тамирчин оролцох эрхээ авчээ. Зураг: МҮОНРТ

Сенегалийн нийслэл Дакар хотноо 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор зохион байгуулагдах Залуучуудын Олимпын наадам 200 хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Тус наадам 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2,700 гаруй залуу тамирчдыг нэгтгэж, Сенегал улсын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулагдана.

Мөн энэхүү наадам нь Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй Олимп гэдгээрээ онцлог юм.

Тус наадамд Монгол улсаас 10 тамирчин оролцох эрхээ аваад байна. Үүнд:

  • Сагсан бөмбөг (эрэгтэй баг 4 тамирчин)

  • Усан спорт (эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин)

  • Жүдо ( 1 тамирчин)

  • Дугуйн спорт ( 1 тамирчин)

  • -Элсний бөх (1 тамирчин)

Хуваалцах