Дахин боловсруулах үйлдвэрүүдийг хааснаар 7.5 тонн хаягдал аккумулятор бий болжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард аккумуляторын дахин боловсруулах үйлдвэрүүдийг тодорхойгүй хугацаагаар хаасан юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард аккумуляторын дахин боловсруулах үйлдвэрүүдийг тодорхойгүй хугацаагаар хаасан юм. Эдгээр үйлдвэр зогсонги байдалд орсноор өнөөдөр 7.5 мянган тонн хаягдал аккумулятор бий болжээ.
Аккумулятор нь хөрс, усыг хордуулдаг. Цаашлаад тухайн хэсэг нөхөн сэргэдэггүй байна. Тиймээс байгаль орчныг бохирдуулж байгаа дээрх хог хаягдлыг устгах, дахин боловсруулах шаардлагатай байгааг салбарынхан онцоллоо. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Дахин боловсруулах үйлдвэрүүдийг хааснаар 7.5 тонн хаягдал аккумулятор үүсчээ
Хаягдал аккумулятор нь хүн, амьтны эрүүл мэндэд заналхийлж байгаа энэ үед томоохон шийдвэртэй алхам хийх шаардлагатай. Тиймээс энэ асуудлаар төрийн байгууллагууд хамтран “Хаягдал аккумулятор байгаль орчинд үзүүлэх хор нөлөө түүнийг шийдвэрлэх гарц” хэлэлцүүлэг хийж байна.


















