Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дахин санал хураалт явуулах тов тогтоолоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дахин санал хураалт явуулах тов тогтоолоо
Дахин санал хураалт явуулах тов тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болсон. Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцож, 87.2 хувь нь Д.Цогтсайханыг ШЕЗ-ийн гишүүнд санал болгосон.

Харин анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 95.9 хувь буюу 354 шүүгч оролцжээ. Гэвч санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй аж. Тиймээс хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нарт анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг энэ сарын 10-ны өдрийн 10:00 цагт эхлүүлэхээр Тооллогын төв комиссын тогтоол гаргажээ.

Хуваалцах