Дахин төлөвлөлтийн 144 айлын орон сууц ашиглалтад орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр өнгөрсөн онд 480 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон.
Мэдээллийн алба

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр өнгөрсөн онд 480 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Тэгвэл энэ оны анхны орон сууцыг БЗД-ийн 8 дугаар хороонд барьж дууслаа. 16 давхар 144 айлын орон сууцанд газраа чөлөөлсөн иргэд орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газраа чөлөөлсөн иргэд байртай болж байна.
Энэхүү орон сууцны дэд бүтцийн ажилд Чингис бондоос, мөн нийслэлээс 6 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Өмнө нь явган хүний замгүй, автомашин явахад шороо тоос бужигнадаг байсан энэ газарт авто зам байгуулах ажил ч эхэлсэн байна.


















