Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дахин төлөвлөлтийн журамд нэмэлт өөрчлөлт орлоо

Хуучин журам нь зургаан бүлэг 77 зүйл заалттай байсан бол нэмэлт өөрчлөлт орсноор зургаан бүлэг 110 зүйл заалттай боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дахин төлөвлөлтийн журамд нэмэлт өөрчлөлт орлоо
Дахин төлөвлөлтийн журамд нэмэлт өөрчлөлт орлоо. Зураг: МҮОНРТ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа НИТХ-аас тогтоосон 20 байршилд төслөөр хэрэгжиж эхэлсэн. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийн агуулга, зорилт зэрэгтэй уялдуулснаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогсдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагааны хугацаа, дарааллыг нарийвчлан, зарим нэр, томьёог илүү ойлгомжтой болгожээ.

Хуучин журам нь зургаан бүлэг 77 зүйл заалттай байсан бол нэмэлт өөрчлөлт орсноор зургаан бүлэг 110 зүйл заалттай боллоо.

Тухайлбал, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагааг хэлнэ” гэснийг ”...иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэлнэ” гэж өөрчилсөн байна. Түүнчлэн эрх, үүрэг бүлэгт “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн хугацаа сунгахаас бусад газартай холбоотой асуудал, барилга шинээр барих болон өргөтгөх, давхарлах, инженерийн шугам барих, өргөтгөх, шинэчлэх үйл ажиллагааг түр зогсооно” гэсэн заалтыг шинээр нэмж орууллаа.

Хуваалцах