Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх компаниуд батламжаа авлаа
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг төслийн удирдах хороо шалгаруулж, эцсийн байдлаар төсөлд хамрагдах нутаг дэвсгэрийн иргэд санал хураалтад оролцон шийдвэрлэж байгаа. Дээрх журмын дагуу иргэдээс олонхийн санал авч төсөл хэрэгжүүлэх б
Мэдээллийн алба

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг төслийн удирдах хороо шалгаруулж, эцсийн байдлаар төсөлд хамрагдах нутаг дэвсгэрийн иргэд санал хураалтад оролцон шийдвэрлэж байгаа. Дээрх журмын дагуу иргэдээс олонхийн санал авч төсөл хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон дөрвөн аж ахуйн нэгжид нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх “Батламж” гардууллаа.
Энэ үеэр нийслэлийн Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр зориг гаргасан та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хэдийгээр уг төслийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгарах ч нийслэлийн удирдлагууд та бүхэнд эрх үүргийнхээ дагуу тусалж, хамтын хүчээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хойч үедээ хүлээлгэн өгөх болно гэдэгт итгэж байна“ гэдгийг онцлон хэлсэн юм.
Батламж гардан авснаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 47,5 га газарт “ЖиДи” ХХК
Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх “Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 11,5 га газарт “Назу” групп ХХК
Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны дэсвгэр, Орон сууцны 14-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12,1 га газарт “Бэрэн групп” ХХК
Чингэлтэй дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 50,2 га газарт “Өндөр буянт” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо.


















