Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дахин төлөвлөлтийн зураг төслийг хийнэ

Нийслэлийн засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах тухай” захирамж гаргалаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дахин төлөвлөлтийн зураг төслийг хийнэ
Дахин төлөвлөлтийн зураг төслийг хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтаар 3 цэгт хийгдэх инженерийн шугам сүлжээний зураг төслийг 1 тэрбум 29,4 сая төгрөгөөр боловсруулна. Батлагдсан зураг төслийн ажлыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлэхийг гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болгожээ.

Хуваалцах