Далай аварга цолыг хасахыг дэмжлээ
Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж далай аварга цолыг хасах санал оруулсан юм.
Төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд тусгайлсан санал гаргаагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулъя гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Ирэх пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэнэ.


















