Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Далай багш ба Монголын бурханы шашин" кино энэ сарын 6-нд нээлтээ хийнэ

“Khagan films”-ийн уран бүтээл "Далай багш ба Монголын бурханы шашин" баримтат киноны трэйлер, постер цацагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Далай багш ба Монголын бурханы шашин" кино энэ сарын 6-нд нээлтээ хийнэ
"Далай багш ба Монголын бурханы шашин" кино энэ сарын 6-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Khagan films”-ийн уран бүтээл "Далай багш ба Монголын бурханы шашин" баримтат киноны трэйлер, постер цацагдлаа.

Тус баримтат бүтээлийг Э.Оргил найруулсан бөгөөд Д.Ундраа, М.Батаа нар продюсероор ажилласан юм. Түүнчлэн "Далай багш ба Монголын бурханы шашин" баримтат кино энэ сарын 6-нд онлайнаар нээлтээ хийхээр болсон байна.

Сонирхуулахад, XIV Далай лам Данзанжамцыг дөрвөн настайд нь Далай ламын хувилгаанаар тодруулж, 1940 онд Будалин ордонд ширээнд залах ёслол хийсэн билээ.

1959 оноос XIY Далай лам өнөөг хүртэл умард Энэтхэгийн Дармасалад амьдарч байна. Даян дэлхийд энх тайвныг дэлгэрүүлэх, хүч үл хэрэглэх, итгэлцэл хүнлэг ёсны төлөө хийж бүтээсэн олон үйлсийг нь дэлхий нийт үнэлэн XIY Далай ламд 1989 онд Нобелийн шагнал хүртээсэн билээ.

ХIV Далай багшийн алдар хүндийн үрээр дэлхийд хамгийн их тархсан монгол үг Далай лам болсон юм.

Хуваалцах