Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"Далай ээжийн аялгуу" мөсөн бүтээл шилдгээр шалгарав

Мөсний баярын арга хэмжээний чимэг бол мөсөөр урласан бүтээлүүд байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан бол 2015 оноос эхлэн олон улсын мөсөн урлалын гранпри шагналт "Dazzler art Dizain" студийн уран сийлбэрч М

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Далай ээжийн аялгуу" мөсөн бүтээл шилдгээр шалгарав
"Далай ээжийн аялгуу" мөсөн бүтээл шилдгээр шалгарав. Зураг: МҮОНРТ

Мөсний баярын арга хэмжээний чимэг бол мөсөөр урласан бүтээлүүд байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан бол 2015 оноос эхлэн олон улсын мөсөн урлалын гранпри шагналт "Dazzler art Dizain" студийн уран сийлбэрч Мөнх-Эрдэнэ, Цэрэнбат ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт мөсөн хотхоныг бүтээдэг болжээ.

Энэ жилийн хувьд 30 гаруй сая төгрөгөөр мөсөн гэр, мөсөн гулгуурын талбай, мөсөн тайз, мөсөн амьтад бүхий хотхоныг байгуулжээ. Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр шилдэг бүтээл урлах тэмцээнд 12 баг оролцсоноос Улаанбаатар хотын сийлбэрч Д.Энхбатын "Далай ээжийн аялгуу" бүтээл шилдгээр шалгарч Гранпри шагналыг хүртлээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ

Хуваалцах