Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Далай лам төрсөн өдрөө тэмдэглэв

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Тэнзин Гяцо өчигдөр өөрийн 80 насны төрсөн өдрөө Энэтхэгийн Нью-Дели хотноо найз нартайгаа бялуу зүсэн тэмдэглэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далай лам төрсөн өдрөө тэмдэглэв
Далай лам төрсөн өдрөө тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Тэнзин Гяцо өчигдөр өөрийн 80 насны төрсөн өдрөө Энэтхэгийн Нью-Дели хотноо найз нартайгаа бялуу зүсэн тэмдэглэсэн байна.

Тэрбээр 1935 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Төвдийн зүүн хойт хэсэгт орших Такцэр хэмээх багахан тосгонд тариачны гэрт мэндэлжээ.

Түүнийг хоёр настайд нь Төвдийн уламжлал ёсоор XIII Далай ламын хойт дүрээр тодруулсан бөгөөд Далай лам нь Энэрэл нигүүлслийн бурхан Авалокитешварагийн хувилсан дүр билээ.

Хуваалцах