Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Далай ламын хятад хэл дээрх сайт хакердууллаа

Дээрхийн гэгээн XIV Далай ламын хятад хэл дээрх сайтыг хакерууд эвдэн, компьютерын вирус халдаажээ. Энэ явдал нь сайтад орогчдод аюултай байж мэдэх юм гэж “Ройтер” агентлаг “Касперскийн лабораторийн” антивирусын компанийн судлаач Курт Баумгартнерын ярьсныг иш татан мэдээлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далай ламын хятад хэл дээрх сайт хакердууллаа
Далай ламын хятад хэл дээрх сайт хакердууллаа. Зураг: МҮОНРТ

Дээрхийн гэгээн XIV Далай ламын хятад хэл дээрх сайтыг хакерууд эвдэн, компьютерын вирус халдаажээ. Энэ явдал нь сайтад орогчдод аюултай байж мэдэх юм гэж “Ройтер” агентлаг “Касперскийн лабораторийн” антивирусын компанийн судлаач Курт Баумгартнерын ярьсныг иш татан мэдээлжээ.

Мэргэжилтэн нь түвдийн цөллөгт байдаг засгийн газрын хятад хэл дээрх “Түвдийн төв захиргаа” нэртэй сайтыг хакеруудын үйл ажиллагаанаас чөлөөлөөгүй байгаа цагт сайтанд орохоос түдгэлзэхийг зөвлөсөн байна.

Хакеруудын зорилго нь Хятадад хүний эрхийн төлөө тэмцэл явуулдаг болон сайтад олонтоо ордог идэвхтэнүүд байж мэдэх юм. Ингэхдээ Далай лам англи, түвд хэл дээрх сайтуудад ороход аюулгүй байна гэж ажилтан хэллээ.

Шинжээчийн үзэж байгаагаар, хакерууд сайтыг эвдэн, Oracle Corp. корпорацийн JAVA виртуаль машины аюулгүйн системийн эмзэг байдлыг ашиглан компьютерүүдэд вирус халдаажээ. “Ройтер”агентлаг одоогоор “Oracle”-аас тайлбар авч чадаагүй байна.

Хуваалцах