Далайн шуурга Токио руу чиглэн ирж байна
Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ.
Мэдээллийн алба

Япон Улс, тэр дундаа Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа.
Үүний улмаас "Токио-2020" олимпын наадмын гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна.
Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ.
Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.
Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогджээ.


















