Далай ван гаригийн бас нэг дагуулыг илрүүлжээ
“Хаббл” сансрын дуран авай Далайн ван гаригийн 14 дэх дагуулыг илрүүлсэн тухай НАСА агентлаг мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

“Хаббл” сансрын дуран авай Далайн ван гаригийн 14 дэх дагуулыг илрүүлсэн тухай НАСА агентлаг мэдээлсэн байна.
Энэ нь Далайн ван гаригийн тойрог зам дахь 23 цаг тутам гаригийг нэг удаа тойрох барагцаалбал 20 км голчлолтой хамгийн жижиг дагуул гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Дагуулын хурц гэрэл дурангүй харагдах хамгийн бүдэг одныхоос 100 сая дахин бага аж.
Америкийн одон орны судлагч Марк Шоуолтер 2004-2009 онд “Хаббл” дуран авайн авсан гэрэл зургуудын тусламжтайгаар гаригийг тойрох цагаригийн нэг хэсгийг судлаж, энэхүү дагуулыг илрүүлжээ.


















