Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Далайн дээрмээс сэргийлэх сургуулилт хийлээ

БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгисийн цэргийн флот Энэтхэгийн далайд далайн дээрмээс сэргийлэх сургуулилт зохион байгууллаа.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далайн дээрмээс сэргийлэх сургуулилт хийлээ
Далайн дээрмээс сэргийлэх сургуулилт хийлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгисийн цэргийн флот Энэтхэгийн далайд далайн дээрмээс сэргийлэх сургуулилт зохион байгууллаа. Онц байдлын нөхцөлд гүйцэтгэх арга ажиллагаа, шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадварыг энэ удаагийн сургуулилтаар туршсан байна. Сургуулилтад Хятадын флотын залуурт пуужин амдан устгагч “Хэфэй”, “Ланьжоу” хөлөг онгоцууд, мөн залуурт пуужин харвагч “Санья” байлдааны хөлөг онгоц оролцжээ.

Эдгээр хөлөг онгоц арилцааны хөлөг онгоцны флотыг дагалдан явах үеэр далайн дээрэмчдийн хөлөг онгоц довтолгоо хийж байгаа нөхцөлд хэрхэн хариу ажиллагаа явуулах арга барилыг туршсан байна. Мөн сэжигтэй жижиг байд ажиглалт явуулах, флотын зохион байгуулалтыг өөрчлөх болон бусад сургуулилт явагдсан байна.

Далайн тээвэрт учирч болзошгүй аюул занал, бодит байдал дээр үүсч болох боломжит нөхцөл байдлын бүх хувилбарыг бодолцож үзсэний үндсэн дээр энэ удаагийн сургуулилтын хөтөлбөрийг боловсруулсан гэдгээ Хятадын холбогдох албаныхан мэдэгдлээ.

Хуваалцах