Далайн эргийн 47 хувь нь усанд автах эрсдэлтэй байна
Дэлхийн далайн дундаж түвшин 82 хүртэлх сантиметрээр нэмэгдвэл Японы эрэг орчмын бүс нутаг хэр зэрэг өртөхийг тус улсын Тохоку их сургуулийн дэд профессор Кэйко Үдогийн удирдсан судлаачдын баг тогтоожээ.
Мэдээллийн алба

Эрдэмтдийн судалснаар хэрвээ ийм зүйл тохиолдвол Японы эрэг орчмын бүс нутгийн 91 хувь буюу 250 орчим хавтгай дөрвөлжин км газар усанд автах юм.
Мөн тус хорооны мэдэгдсэнээр дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээ авснаар далайн түвшин нэмэгдэж буйг дунджаар хамгийн ихдээ 26 см-т барих боломжтой ч Японы далайн эргийн 47 хувь усанд автах эрсдэлтэй байна гэж үзжээ.