Далайн эргийн сүрлэн байшингийн дунд Монгол гэрт амьдардаг залуу
Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч өөрсдийн соёл уламжлалаа сурталчилж яваагийн нэгэн илрэл бол У.Цэвэгсүрэн гэх залуу.
Мэдээллийн алба

Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч өөрсдийн соёл уламжлалаа сурталчилж яваагийн нэгэн илрэл бол У.Цэвэгсүрэн гэх залуу. Тэрбээр одоо 23 настай бөгөөд арлын Япон оронд амьдардаг аж. Түүнтэй сэтгүүлч П.Мөнхжаргал гэх эмэгтэй онлайнаар холбогдож, ярилцсаныг өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд онцолжээ.
У.Цэвэгсүрэнгийн хувьд далайн эргийн сүрлэн байшингуудын дунд таван ханатай өргөө цагаан гэрээ барин амьдардаг байна. Японоос худалдан авсан ямаагаа сааж, өрөм загсааж, цайгаа сүлэж, харийн нутагт байгаа ч яг л Монголдоо байгаа мэт ахуй амьдралыг цогцлоож чадсан байна.





























