Далайн гаралтай бүтээгдэхүүн аюулгүй гэж мэдэгдлээ
Японы загасчдын нийгэмлэгийн тэргүүн тус улсын далайн гаралтай бүтээгдэхүүн эрүүл ахуйн хувьд аюулгүй гэдгийг гадны хэвлэл мэдээллийнхэнд уламжиллаа.
Мэдээллийн алба

Японы загасчдын нийгэмлэгийн тэргүүн тус улсын далайн гаралтай бүтээгдэхүүн эрүүл ахуйн хувьд аюулгүй гэдгийг гадны хэвлэл мэдээллийнхэнд уламжиллаа. Учир нь Фукушима Даичи цөмийн байгууламжаас цацраг идэвхит бодисоор бохирлогдсон ус далайн усанд цутгаж байгаа тухай мэдээлэл цацагдсанаас хойш гадны улс орнууд Японы загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохыг хориглож, бусад төрлийн бүтээгдэхүүнээс нь аюулгүй гэх батламж шаардах болсон юм. Загасчдын нийгэмлэгийн тэргүүн Масанори Мияхара “2011 оны 3 сараас энэ оны 9 сар хүртэлх хугацааны судалгаа шинжилгээний дүнд Фүкүшима Даичи цахилгаан станцын ойролцоох далайн усанд цацраг идэвхит бодис илэрснээс биш Японы далайн эргийн бүх усанд энэ бодис илрээгүй” гэсэн юм. Тэрбээр Японы далайн гаралтай бараа бүтээгдэхүүн аюулгүй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж ойлгуулахын тулд 6 хэл дээр тайлбар бичиж, цахим хуудсанд байрлуулна гэдгээ ч мэдэгдсэн юм.


















