Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Далайн хар шуурганы улмаас Техасын эрэг орчмын бүс нутгуудад үерийн гамшиг тохиож байна

"Харви" нэртэй далайн хар шуурганы уршгаар АНУ-ын өмнөд хэсгээр орших Техасын эрэг орчмын бүс нутгуудад үерийн гамшиг тохиож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далайн хар шуурганы улмаас Техасын эрэг орчмын бүс нутгуудад үерийн гамшиг тохиож байна
Далайн хар шуурганы улмаас Техасын эрэг орчмын бүс нутгуудад үерийн гамшиг тохиож байна. Зураг: МҮОНРТ

"Харви" нэртэй далайн хар шуурганы уршгаар АНУ-ын өмнөд хэсгээр орших Техасын эрэг орчмын бүс нутгуудад үерийн гамшиг тохиож байна. Сүүлд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үерийн улмаас 2 хүн нас барсан талаар онцолж байна. Цаг уурын удирдах газраас тус далайн хар шуурганы аюулын түвшин 4-р зэрэгт хүрсэн талаар мэдээлсэн юм.

Мөн хүчтэй хар салхины улмаас эрэг орчмын газруудын зарим байшин барилга их хэмжээгээр нурж сүйдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Техасын томоохон хот болох Хьюстон, мөн бусад хотууд үерийн усанд нэрвэгдээд байгаа талаар мэдэгдсэн юм. Мөн байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа хот, тосгоны иргэд эрх баригчдад хандан тусламж хүссэн 2 мянга гаруй дуудлага ирсэн талаар онцолж байна.

Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдийг аврахын тулд олон зуун аврагчид дайчлагдан ажиллаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар үерийн гамшгийн энэ үед иргэдийг шаардлагагүй тохиолдолд дур мэдэн явахгүй байхыг эрх баригчид анхааруулсан байна. Харин орон гэр нь үерийн усанд автсан оршин суугчид байшингийнхаа дээвэр дээр тусламж ирэхийг хүлээх өөр нөхцөлгүй байгаа талаар зарим мэдээллийн хэрэгсэлд онцолжээ.

Үүнээс гадна “Харви” далайн шуурганы улмаас АНУ шатахууны хомсдолд орж болзошгүй талаар ч албаны хүмүүс мэдээлсэн байна. Учир нь шуурганаас болж Хьюстон дахь шатахууны хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон юм байна. Тухайлбал, Техасын Хьюстон хотод үйл ажиллагаа явуулдаг газрын тосны үйлдвэр АНУ-ын шатахууны нийт 12 хувийг бүрдүүлдэг юм. Энэ сарын 23-24-ний хооронд шатахууны үнэ 10 центээр өсөж, нэг галлон нь 1.59 америк долларт хүрээд байгаа аж.

Хуваалцах