Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Далайн түвшнээс 5070 метрийн өндөрт байрлах суурингийн хаврын нүүдэл эхэлжээ

Хашир малчид хонины хоргол шуудайлж, нуурын мөсөн дээр асган нарийн урт зам гаргадаг. Мал сүрэг тэрхүү замаар цуврах ба нуурын голын жижиг аралд хэсэг амсхийж аваад дахин цааш явдаг юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далайн түвшнээс 5070 метрийн өндөрт байрлах суурингийн хаврын нүүдэл эхэлжээ
Далайн түвшнээс 5070 метрийн өндөрт байрлах суурингийн хаврын нүүдэл эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Туйва тосгон Төвдийн өмнө хэсэгт далайн түвшнээс 5070 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөрт байх суурин газруудын нэг. Тухайн нутгийн малчид тосгондоо өвөлждөг. Харин гуравдугаар сарын эхээр мал сүргээ тууж хаваржаа руугаа нүүдэллэдэг уламжлал олон зууны турш үргэлжилж байна.

Түүнчлэн тус тосгоны малчдын 2021 оны нүүдэл энэ сарын 6-наас эхэлснийг CCTV сурвалжилжээ. Далайн түвшнээс дээших 5070 метрээс хөдөлсөн нүүдэл доошилж, далайн түвшнээс 4400 метрийн өндөрт байрлах Ямдрогцоо нуурыг дайран өнгөрөх ганц замтай. Ямдрогцоо нуурыг нутгийн иргэд "Сахиулсан охины нулимс" хэмээн өргөмжлөн дуудаг аж.

Гуравдугаар сарын эхээр Ямдрогцоо нуурын гадаргууны мөс хайлаагүй байдаг бөгөөд халтиргаа ихтэй гэнэ. Хашир малчид хонины хоргол шуудайлж, нуурын мөсөн дээр асган нарийн урт зам гаргадаг. Мал сүрэг тэрхүү замаар цуврах ба нуурын голын жижиг аралд хэсэг амсхийж аваад дахин цааш явдаг юм байна.

Хуваалцах