Далайн усаар онгоцны түлш хийж туршжээ
АНУ-ын Тэнгисийн цэргийн судлаачид хэдэн арван жил зүтгэсний эцэст дэлхийд анх удаа далайн усыг СО2, ус төрөгч болгон хувиргаж, нисэх онгоцны түлш гарган авчээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Тэнгисийн цэргийн судлаачид хэдэн арван жил зүтгэсний эцэст дэлхийд анх удаа далайн усыг СО2, ус төрөгч болгон хувиргаж, нисэх онгоцны түлш гарган авчээ.
Тэнгисийн цэргийн судалгааны төвийн химич Хээдер Уйллауэрийн мэдээлж буйгаар ойрын 7-10 жилд нисэх онгоц, усан онгоц зэрэг цэргийн зориулалттай техник хэрэгсэл далайн уснаас гарган авсан шатахуун хэрэглэдэг болох юм.
Ямартай ч газрын тос зэргээс гарган авч одоо ашигладаг түлшний төрлийг баяжуулж, гарах зардлыг нь бууруулах боломжтой болохоороо давуу талтай гэж Вашингтонд зохион байгуулж буй Агаарын нисэх хүчний үзэсгэлэнд оролцож буй эрдэмтэд тайлбарлажээ.
Далайн уснаас гарган авсан устөрөгч болон СО2 нь эрчим хүчний шавхагдашгүй эх үүсвэр бөгөөд дээд хэмжээний цахилгаан эрчим хүч гарган авах боломжтой юм.


















