Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Далайн усанд шингэдэг гялгар уут бүтээжээ

гялгар уутанд үнэ тогтоосноор хог хаягдлыг бууруулахад тус болно хэмээн үзжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далайн усанд шингэдэг гялгар уут бүтээжээ
Далайн усанд шингэдэг гялгар уут бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Японы “Mitsubishi Chemical” корпорац далайн усанд бүрэн задардаг гялгар уут бүтээсэн хэмээн NHK мэдээллээ.

Уг гялгар уутыг тусгай материалаар хийсэн бөгөөд бүтэц нь энгийн полиэтиленээс ялгагдахааргүй бөгөөд найрлагад нь чихрийн нишингэ багтажээ. Дээрх гялгар уут далайн усанд нэг жилийн дотор бүрэн задрах боломжтой бөгөөд далай тэнгисийн усан дахь хуванцар хог хаягдлыг бууруулахад нэмэр болох гэнэ. Түүнчлэн “Mitsubishi Chemical” дээрх гялгар уутыг илүү олон тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Сонирхуулахад, Япон улс даяар энэ сарын 1-нээс эхлэн бүх жижиглэн худалдааны дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа гялгар уут худалдан авах шинэ журмыг хэрэгжүүлж эхэлсэн ба өмнө нь тус улсад бүх дэлгүүр гялгар уут үнэгүй санал болгодог байв. Ийн гялгар уутанд үнэ тогтоосноор хог хаягдлыг бууруулахад тус болно хэмээн үзжээ.

Хуваалцах