Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Далан гурван тонн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ

Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Алаг тогоо ХХК-ийн уурхайгаас …УНН улсын дугаартай синотрак маркын тээврийн хэрэгслээр 40тн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгээр 73тн нүүрс тээвэрлэн нэвтрэхээр завдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далан гурван тонн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Далан гурван тонн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Алаг тогоо ХХК-ийн уурхайгаас …УНН улсын дугаартай синотрак маркын тээврийн хэрэгслээр 40 тн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгээр 73тн нүүрс тээвэрлэн нэвтрэхээр завдлаа.Мөн М Ви Си Азиа Пасифик ХХК-д гэсэн он сар өдрийг дутуу тэмдэглэсэн, тээврийн хэрэгслийн марк, дугаар, нүүрсний хэмжээ бичигдээгүй нүүрс тээвэрлэх эрхийн бичгийг хууль бусаар авч явж байгаа зэрэг зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Говьсүмбэр аймгийн Алаг тогоо ХХК-ийн уурхайгаас Амгалан ложистик ХХК-ийн 40тн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, МАК-н зогсоолоос М Ви Си Азиа Пасифик ХХК-д гэсэн нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг нь он сар өдөр дутуу, тээврийн хэрэгслийн марк, дугаар, нүүрсний хэмжээ бичигдээгүй зэрэг зөрчилтэй.

Хуваалцах