Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Далан сая жилийн тэртээ нэг жил 372 хоногтой байжээ

Манай дэлхий дээр эрт дээр үед нэг жил 372 хоногтой байсан гэж нэгэн шинэ судалгаа өгүүлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далан сая жилийн тэртээ нэг жил 372 хоногтой байжээ
Далан сая жилийн тэртээ нэг жил 372 хоногтой байжээ. Зураг: МҮОНРТ

Манай дэлхий дээр эрт дээр үед нэг жил 372 хоногтой байсан гэж нэгэн шинэ судалгаа өгүүлж байна. 70 сая жилийн тэртээх Цэрдийн үеийн баримтаар манай гараг дээр нэг хоног 23 цаг 30 минут үргэлжилдэг байсан хэмээн Бельги дэх Нидерландын их сургуулийн эрдэмтдийн баг дүгнэжээ.

Судлаачдын тооцоолсноор нэг хоног 23.5 цаг гэж үзвэл нэг жил 372 хоногтой байсан гэж байна. Тэд судалгааны энэ дүгнэлтээ 70 сая жилийн тэртээх чулуужсан нялцгай биетийн бүрхүүл дээр үндэслэн гаргасан нь гайхалтай гэж зарим хэвлэлд бичсэн байна.

Хуваалцах